ХөЛДөөСөН УТАА БУЮУ ХЭДЭН ТОННЫГ ДААХ АГААРААС ХөНГөН ЖИНТЭЙ өВөРМөЦ МАТЕРИАЛ



Америкийн эрдэмтэн, химийн инженер Steven Kistler аэрогел хэмээх бодисыг анх бүтээж байсан. Энэ нь гелийн шингэн бүрэлдэхүүнийг хийгээр сольсон маш хөнгөн жинтэй нүхлэг материал юм. Дэлхийн хамгийн хөнгөн жинтэй хатуу биет гэгдэж Гиннесийн дэлхийн дээд амжилтын номонд бичигдсэн энэ материал нь үл ялиг нэвт гэрэлтдэг, маш бат бэх, маш хөнгөн бүтэцтэй. Өвөрмөц шинж чанартай энэ материалыг хатуу утаа, хөлдөөсөн утаа, хатуу агаар, хөх мөс гэхчилэн нэрлэх нь бий. Хэдий маш хөнгөхөн ч дэлхий дээрх хамгийн бат бөх материалуудын нэг аэрогел нь шилнээс 1000 дахин сийрэг, 99,8% нь
агаар аж. Гэхдээ хүнд жинтэй зүйлийг даах чадвар болон температур, дуу чимээний хүчтэй өөрчлөлтийг тэсвэрлэх чадвар сайтай. 400 гр жинтэй ганцхан дөрвөлжин аэрогел нь хагас тонн жинтэй ачааг даадаг. Түүнчлэн 2,5 см зузаантай аэрогел нь 25 см зузаан цонхны шилтэй тэнцэхүйц хэмжээний чанартай аж. Үүнээс гадна өөр нэг гайхалтай чанар нь аэрогел нь гайхалтай шингээх чанартай. Эрдэмтэд болон инженерүүд газрын тос асгарах, эрүүл мэндийн салбарын үйлчлүүлэгчдэд зориулсан эм хүргэлтийн систем зэрэг томоохон асуудлуудад аэрогелийг хэрэглэх боломжтой гэж байгаа юм.







1 Сэтгэгдэлтэй:


Anonymous бичсэн:

Huslen.Com >>>>> Download Now

>>>>> Download Full

Huslen.Com >>>>> Download LINK

>>>>> Download Now

Huslen.Com >>>>> Download Full

>>>>> Download LINK

Сэтгэгдэл үлдээх:

Та сайтад бүртгүүлээгүй бол Name/Url гэсэн хэсгийг сонгон сэтгэгдлээ үлдээгээрэй!!! Танд Баярлалаа..
:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :X =(( :-o
:-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

previous Next home
Статистик
Мэдээлэл: 161
Дуу хөгжим: 264
Медиа: 321
Кино: 212
Hosted by uCoz | Developed by HUSLEN Soft
© 2012. Зохиогчийн эрхийн дагуу сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашиглахыг хатуу хориглоно.