ХАКЕРУУД УХААЛАГ ГАР УТСЫГ ХАКДАХЫН ТУЛД НИСДЭГ ТөХөөРөМЖ АШИГЛАЖ БАЙНА


Хакерууд ухаалаг гар утсыг хакдаж, хүний хувийн мэдээллийг хулгайлахын тулд алсын удирдлагатай нисдэг төхөөрөмж ашиглаж байгааг тогтоожээ. Тэд хар сэжиг аваагүй ухаалаг гар утас хэрэглэгчдийн банкны нууц үг, гэрийн хаяг зэрэг хувийн мэдээллүүдийг олж авахын тулд нисдэг төхөөрөмж ашиглаж байсан байна. Лондонгийн Sense Point аюулгүй байдлын судлаачид утасгүй интернэтийн сүлжээ ашиглан ухаалаг гар утаснаас мэдээлэл хүлээн авдаг нисдэг төхөөрөмжийг бүтээж,
Snoopy хэмээн нэрлэжээ. CNN Money-гийн мэдээлснээр энэхүү төхөөрөмж нь тухайн гар утасны урьд нь ашиглаж байсан сүлжээг олж, түүн дээр ажиллах технологитойгоор бүтээгдсэн байна. Snoopy нь гар утсанд ирсэн болон илгээсэн бүх мэдээллийг ажиллуулах чадвартай ба үүнд нь гар утсаараа орсон вэбсайтууд, кредит картны мэдээлэл, хэрэглэгчийн нэр, нууц үг, утасны байршил зэрэг олон мэдээллүүд багтаж байгаа юм байна. Хэрвээ хэн нэгэн гар утсаа хакдуулсан байж магадгүй гэж санаа зовж байгаа бол гар утасныхаа автоматаар утасгүй интернэт хайх функцыг унтраах хэрэгтэй аж.





0 Сэтгэгдэлтэй:

Сэтгэгдэл үлдээх:

Та сайтад бүртгүүлээгүй бол Name/Url гэсэн хэсгийг сонгон сэтгэгдлээ үлдээгээрэй!!! Танд Баярлалаа..
:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :X =(( :-o
:-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

previous Next home
Статистик
Мэдээлэл: 161
Дуу хөгжим: 264
Медиа: 321
Кино: 212
Hosted by uCoz | Developed by HUSLEN Soft
© 2012. Зохиогчийн эрхийн дагуу сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашиглахыг хатуу хориглоно.