Таны байгаа: Нүүр хуудас
» 9-р сард гарах iPhone 6 гар утасны товч танилцуулга
|
Гар утас: 9-р сард гарах iPhone 6 гар утасны товч танилцуулга
Ирэх 9-р сард iPhone гар утасныхаа дараагийн загварыг танилцуулах гэж байгаа тухай Азийн улс төр, эдийн засаг, бизнес, зах зээл, үзэл бодлын талаар мэдээлдэг asia.nikkei.com сайт мэдээлжээ. Тус сайтад өгүүлснээр iPhone 6 ухаалаг гар утасны дэлгэц хамгийн онцгой хэсэг байх гэнэ. Шинэ iPhone 4.7 болон 5.5 инчийн хоёр хэмжээ бүхий дэлгэцтэй
байх аж. Apple-ын одоогийн iPhone гар утаснууд нь 4 инчийн дэлгэцтэй бөгөөд тус корпораци нь жижиг дэлгэцтэй гар утас үйлдвэрлэгч цорын ганц том компани. Samsung болон НТС-ээс хамгийн сүүлд гаргасан нэрийн хуудас болсон Android утаснууд нь бүгд 5 инчийн дэлгэцтэй. Энэ нь Android-той хийж байгаа өрсөлдөөнд iPhone-ы жижиг дэлгэц харьцангуй хавчигдаж байгаа гэсэн үг юм. Нэмж хэлэхэд хэмжээний хувьд томорсон дэлгэц нь Apple-ын шинэ ухаалаг гар утасны нягтаршил мэдэгдэхүйц нэмэгдэнэ гэсэн үг хэмээн Nikkei хэлжээ.
Нийтэлсэн:
Б.Чимэдцэрэн
0 Сэтгэгдэлтэй:
Сэтгэгдэл үлдээх: