PNG







header



banner




Pop Danthology 2013 - Mashup

YouTube-н хэрэглэгч Daniel Kim-н Mashup-уудыг та өмнө нь сонсож амжсан бизээ. 2013 оны 12 сарын 3-ны өдөр "Pop Danthology 2013" хувилбар албан ёсоор гарлаа. Нийтдээ шилдэг гэсэн 68 дууг хооронд нь хольсон байгаа. Daniel Kim одоо 28 настай, Youtube-д нийт 269,240 дагалдагчтай түүнийг "Pop Danthology"-р хүмүүс сайн мэддэг болсон байна. Энэхүү хувилбарыг
гаргахад нийт 180 цаг зарцуулсан хэмээн өөрийн сайтад бичсэн байна. Та түүний сайтаар зочлон илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон хэрхэн бүтсэн талаарх бичлэгийг үзэх боломжтой юм байна.



MB (MC Collection) ft. Лодко - Галзуу хулгана



MC Collection хамтлагийн MB болон Лодко нарын хамтарсан нэгэн шинэ уран бүтээл бэлэн болжээ. "Галзуу хулгана" дуу нь албан ёсны "Усан хулгана" цомогт багтаж байгаа юм. Хэрэв та MC Collection хамтлагийн дуунуудыг сонсдог бол тэдний Facebook хуудсаар зочлоорой


3 охин-Хамтлагын шинэ уран бүтээл "Эр хүн зүрхэндээ уйлдаг"

3 охин-Хамтлагын шинэ уран бүтээл   "Эр хүн зүрхэндээ уйлдаг"


Facebook болон олон нийтийн-Social сүлжээг тойрсон хэргүүдийн шалтгаан

Нийгэмд болж бүтэхгүй зүйлс цөөнгүй олон байдагч төдийлөн  хүний  сэтгэл санаа болон бие мах бодид хор хөнөөл  учруулж бүр амьийг  энэ хорлуулах дээрэй тулдаг хэрэг гарадаггүй байсан харин сүүлийн үед  нууц буюу далдуур хараа хяналтаас гадуур болдог хэрэгүүд ихэсэх болж. Түүний нэг жишээ бол  яах арггүй Facebook болон олон нийтийн-Social  сүлжээг тойрсон хэргүүд юм.
  Энэ талаар мэдээ бэлтгэх  гэж Google-ээс баримт цуглуулхаар хайлт хийж үзтэл үүнтэй холбоотой маш олон хэрэг илэрц дээр гарч ирж байлаа.Энэ мэдээлэлүүдийн хамгийн сүүлд бүртгэгдсэн хэрэг нь 17-н настай канад охиний амьаа хорлосон тухай мэдээ байсан юм.Үүнтэй адаил хэрэг манай улсад бүртгэгдээгүй ч хойшид бүртгэгдэхгүй  гэсэн баталгаа үгүй юм .Facebook болон олон нийтийн-Social  сүлжээг тойрсон хэргүүд ягаад үйлдэгдээд байна гэхлээр Facebook болон олон нийтийн-Social  сүлжээг хэрэглэгч хүмүүс тэр дундаа өсвөр насны охид хөвгүүд маань өөрийн нийгмийн амьдарлын төлөв бадал болон хувийн мэдээлэлээ  ил задгай олон тийтэд цацдагтай хобоотой юм.Иймд олон нийтийн сүлжээг ашиглагч хэрэглэгчид маань өөрийн хувийн мэдээлэлийг төдийлэн дэлгэж тавьхгүй байх мөн Цахим халдалгаас сэргийльхийн тулд өөрийн Facebook, Yahoo e-mail,Gmail,Instgram-ынхаа нууц дугаар бусад мэдээлэл зэргийг хэн нэгэнд хэлж тараахгүй байж нууцлах шаардлагатай .Сэрэмжлүүлэг болгох зорилгоор доорх мэдээг хүлээн авнуу.     

Facebook-т тавьсан нэгэн зараас болж 17 настай канад охин амиа хорложээ. Рэта Парсонс хэмээх энэ охины профайлын зургийг “Канадаас хайраа ол” хэмээх танилцах сайт зөвшөөрөлгүйгээр ашиглаж,  сурталчилгаа хийснээ Facebook-ээр цацсан байна. Гэтэл охины зурагтай сурталчилгаа интернэтээр тарсны дараа түүнд хоёр жилийн өмнө тохиолдсон харамсалтай явдал олонд дэлгэгджээ.  Охин 15 насандаа сургуулийнхаа нэг үдэшлэгт очоод согтсон байх үед нь дөрвөн залуу хүчирхийлжээ. Гэтэл тэр хэргийн нотлох баримт болсон зургуудыг сурталчилгаа цацагдсаны дараа хэн нэгэн интернэтэд тавьсан бөгөөд түүнээс хойш охиныг интернэтээр доромжлон гутаах явдал тасралтгүй гарсан байна. 

Хөвгүүд түүнд унтах санал тавих зэргээр доромжлол нь хэрээс хэтэрсэн тул охин нэг л өдөр тэсгэл алдан амиа хорлоход хүрчээ. Охиноо алдсан эцэг эх харамсан гашуудахын хажуугаар охиных нь зургийг зөвшөөрөлгүй ашигласан зуучлах компанийн хариуцлагагүй байдалд маш их бухимдаж, интернэтээр бие биеэ доромжилдог явдлыг таслан зогсоохыг хүсч байна.
 
Facebook компанийн зүгээс охиныг үхэлд хүргэсэн энэ сурталчилгааны өмнөөс уучлал хүсээд, тэр сурталчилгааг тавьсан компанийн хуудсыг өөрийн сүлжээнээс хасч, дахин нэвтрэхийг хориглосон тухайгаа саяхан мэдэгджээ. Дээрх явдал хэдэн сарын өмнө гарсан бөгөөд охин хоолойгоо боож амиа хорлох гэж оролдоод комд орж, эмнэлэгт хүргэгдсэн юм. Гэвч охин цаашид амьдрах найдлагагүй байсан учраас эцэг эх нь түүний эмчилгээг зогсоохыг зөвшөөрсөн аж.                 

Жүжигчин Н.Онон харамч, нарийнаасаа болж хамтлагийнхаа гишүүдийг алджээ Гэдэг үнэн үү


Хошин урлагийнхан дундаа хамгийн их үзэгчидтэй “Х Түц” продакшн энэ жилээс шинэ бүрэлдэхүүнтэй уран бүтээлээ туурьвиж байгаа. Шинэ залуу жүжигчдээр бүл нэмсэн тус хамтлагийн захирал Н.Онон харамч, нарийнаасаа болж хамтлагийн чадварлаг гишүүдийг нэг дор алдсан. Жүжигчин Нарансолонго, Төөтөө, Тэмка нарын хувьд “Х Түц” продакшнд нэлээд олон жил ажилласан ч цалин мөнгөний тухайд үргэлж санал зөрөлддөг байсан учир тусгаар тогтнохоор шийдсэн аж. Тэд “Х-Түц”-ээс гарахаасаа жилийн өмнө хамтлагийнхаа захирал Н.Ононд цаашид тусдаа уран бүтээл туурьвихаа хэлсэн ч

тэднийг үргэлжлүүлэн ажиллавал мөнгөн шагнал өгнө гэж амласан учир дахин нэг жил хамтлагтаа ажиллажээ. Энэ хугацаандаа “Эмоци” продакшныхаа бэлтгэл ажлыг давхар хийж байсан бөгөөд эхний тоглолтоо тавихад бэлэн болмогцоо “Х-Түц”-ээс шагналын мөнгөө аваад шууд гарцгаасан гэнэ лээ. Харин “харамч, нарийнаараа” дуудуулдаг Н.Онон тэднийг гаргах тун дургүй байсан ч амласан ёсоор шагналыг нь өгөөд явуулжээ..

Нисванис “Сэтгэл хөдөлнө” шинэ цомог тун удахгүй

Нисванис хамтлагийн “Сэтгэл хөдөлнө” шинэ цомог тун удахгүй фэнүүдийн гар дээр хүрэх бөгөөд уг цомог нь 12 дуутай гарах юм. Энэхүү цомгоо хамтлагийн төрсөн өдрөөр
зохион байгуулагддаг “NisNis Fest”-дээ зориулан гаргаж байгаа юм.

Дуучин A Cool-ийн аялан тоглолт амжилттай болж өнгөрлөө

Дуучин A cool өнгөрсөн 3 сарын 8-аас 4-н сарын 8 хүртэл европын орнуудаар аялан тоглолтоо элэг нэгт Монголчууддаа зориулан хүргэсэн билээ. Тус тоглолтууд маш амжилттай болж өнөөдөр өглөө эх орондоо дуучин маань хүрэлцэн ирлээ. Түүнийг өөрийн шүтэн бишрэгчид нь Буянт Ухаа нисэх онгоцны буудал дээр угтан авсан бөгөөд хайртай дуучиндаа гэнэтийн бэлэг
барин улам их амжилтыг хүслээ. Мөн дуучин А Cool-ын Германы MunichBerlin хотуудад болсон тоглолтыг МУГТ спорт гар бууны төрөлд олимпын хүрэл медальт Д.Мөнх-Баяр тусалж дэмжин амжилттай зохион байгуулахад нь хувь нэмрээ оруулжээ. 

Оюуны хөтөч И-НОМ цахим ном [ТАТАХ]


За энэ удаа оюутан залуусдаа Оюуны хөтөч И-ном буюу цахим номыг хүргэж байна.Энэхүү номыг  оюутан сурагчид болон удахгүй сургуулиа төгсөж их дээд сургуульд орох гэж буй хүмүүст зориулсан юм.Энэхүү ном нь 4 бүлэгтэй бөгөөд БОЛОВСРОЛ,НОМ,ЭРҮҮЛ МЭНД,ТЭТГЭЛЭГ,СПОРТ,НОМЫН САН,МЭДЭЭЛЛИЙН
БАГЦ,ОЮУТНЫ БАЙР,АСУУЛТ ХАРИУЛТ,ЧӨЛӨӨТ ЦАГ,INFO GRAFHICS гэсэн маш олон зүйлийг дотроо багтаасан ном юм.За тэгээд доорх линкээр орж татнуу.













Жүжигчин Ганзориг сайн бөө, сайн жүжигчин


Жүжигчин Ганзориг анх “Овжин охид” киноны гол дүр Сампилын дүрээрээ олонд танигдаж, одоо ч “Сампил” Ганзориг гэх нь бий. Сампил Ганзориг Монголын олон ангит “Мөрөөдлийн хөлөг онгоц” кинонд тоглосон. Одоо хошин урлагийн “Маск” продакшнд данстай түүнийг сайн жүжигчин гэж хүмүүс үнэлдэг. Тэрээр жүжигчинээс гадна,сайн бөө хэмээдэг юм билээ. Түүнчлэн түүнд үзүүлэх гэсэнхүмүүс урт дараалал

үүсгэдэг гэдэг шүү.


Монгол HD Би хэн бэ? Хабул байна аа


Сүүлийн үед танин мэдэхүйн нэвтрүүлгүүд дундаас яахын аргагүй бусдаасаа ялгарч буй нэвтрүүлэг бол Монгол HD телевизийн “Би хэн бэ?” нэвтрүүлэг. Олны танил хүмүүсийн
оюуны цар хүрээг шалгадаг тус нэвтрүүлэгийн хөтлөгчийг энэ удаа танилцуулж байна. Түүний Хабул гэдэг
бөгөөд энэ удаа эхнэрийн хамтаар явж буй зургийг нь сонирхуулий.




Сайхан л харагдаж байна шүү дээ


Урлагийн хамгийн сайхан хосуудын нэгд зүй ёсоор тооцогддог жүжигчин Бархүү, Одончимэг нар сүүлийн үед таарамж муутай байгаа бололтой. 14 насны зөрүүтэй ч хэнээс ч нууж хаалгүй бие биенээ хайрлаж, бяцхан охиноо гаргасан хосууд хошин урлагын их наадмаар үнэхээр сайхан харагдаж байна. Зарим хэвлэлийн хэрэгслээр 
МУГЖ Одончимэгийг онцгүй хувцаслалаа л гэх юм.
Сайхан л харагдаж байна шүү

2014 оны хамгийн шилдэг 20 зураг


Нарийхан ягаан Sakura , эсвэл интоорын цэцэг , түүний унаган Японы соёл нь үндсэндээ холбоотой байна. Эдгээр мод бүрийн хавар Япон даяар өсөн , харин тэдний гоо сайхны хуучин авдаг ч , тийм болохоор бид Япон улсад энэ жилийн Сакуран бидний дуртай зураг зарим цуглуулсан шүү дээ.


Оюутнуудын сургуульд явах буюу хүмүүс амралтын дараа ажилдаа буцаж үед Японд Sakura нь дэлбээлж, тэнгэрт хадаж , дөрөвдүгээр сард эхэлдэг. Японы үндэсний цаг уурын үйлчилгээний ч урд нь - хойд хэсэгт улирал болгонд очиж мөн Sakura нь цэцэглэж тулсан гэсэн төсөөлөл шугамаар болох " Сакура урд ," хөдөлгөөнийг бүртгэдэг. Япон Энэ утсыг дэвшил Хэрэв энэ тохиромжтой Sakura календар дээр тэмдэглэгдсэн байдаг.

Интоорын цэцэг нь Сакура модны дор Японы эртний Hanami уламжлалын , эсвэл салхинд гарах холбоотой юм. Интоорын цэцэг маш их Японы эртний урлагийн онцлог болсон явдал аль алинд нь түүхэн болон орчин үеийн Японы гоо зүйн нэг гол нэрийн хийсэн байна. Энэ нь мөн Хятад, Солонгос унаган байдаг боловч ерөнхийдөө энэ нь дэлхий даяар хот руу Японы diaspora дагалддаг яагаад байгаа нь Японы соёл нь үндсэндээ холбоотой байна.

Sakuras магадгүй хамгийн сайн төрх нь Японы ордон , уулан дээр , эсвэл цэцэрлэгт үзэж байгаа хэдий ч , тэд ч бас таны хайсан хотын хаа нэгтээ тарьсан байж болох юм. Тэдгээр нь сайхан Урин хоолоо идэж байх явах сайхан боломжийг олгох юм !





















Үнэгүй өргөн хэрэглээний програмууд


Энд мөн дандаа үнэгүй, кракдах, сериал хийх шаардлагагүй, хугацаа нь дуусаад мөнгө нэхээд байдаггүй татаж аваад суулгахад л шууд ажиллаж эхлэх маш сайн програмуудыг танилцуулах болно. Үнэтэй програмууд ийг ажиллуулахад crack  keygen patch зэргийг хэрэглэдэг эдгээр хэрэгслүүд нь вирустэй байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Гэхдээ бүгдээрээ биш. Харин одоо сайн мөртлөө үнэгүй програмуудын танилцуулга болон татаж авах

хаягыг үзээрэй.
1.Antivirus
Энд та бүхэнд 2 янзын антивирус програмыг танилцуулъя. Харин та энэ 2 програмын аль нэгийг нь сонгож суулгаарай. Давхар суулгавал системд ачаалал өгч гацдаг. Ер нь ямар ч антивирус програмуудыг давхар суулгах хэрэггүй.
  1. Avira – хэмээх Герман програм. Илрүүлэлт маш сайтай, хөнгөн хурдан, системд ачаалал бага өгдөг үнэгүй програм юм. Суулгах явцад лицензийн хэсэгт нэр мэйл хаягаа бүртгүүлэн үнэгүй хэрэглэдэг. Хэрэглэж байх явцад хааяа Premium төлбөртэй хувилбарыг худалдаж авахыг санал болгодог боловч тэр нь онц шаардлагагүй нэмэлт үйлдлүүдтэй байдаг. Та санал болгосон цонхыг зүгээр хаахад л болно. Энд дарж татаж авч суулгана уу.
  2. Avast Home Edition – Avira-г бодвол илүү олон үйлдэлтэй, гэрийн нөхцөлд үнэгүй хэрэглэх боломжтой антивирус програм. Надад avira-аас арай удаан санагдсан. Гэхдээ илүү мэргэжлийн талдаа их сайн програм. Энд дарж татаж авч суулгана уу.

2.OpenOffice.orgЭнэ бол үнэгүй бичиг баримтын програм юм. Microsoft Office програмын Word, Excel, Powerpoint дээр бэлдсэн бичиг баримтыг нээж уншина, мөн MS Office програм уншихаар хадгалж чадна. Өөрт нь Монгол хэлний алдаа засагч мөн үнэгүй байдаг. Бүр Монгол хэл дээрээ програмыг бүтнээр нь ашиглах боломжтой Монгол хэл дээр орчуулагдсан програм юм. Хэрвээ аав, ээж, эмээ өвөө тань Англи хэлгүй, компьютер ашиглаж чаддаггүй бол энэ програмыг тооцоолууртаа суулгаад заагаад өгвөл илүү хурдан сурна. Та Microsoft Office програмыг нэлээдгүй үнээр худалдаж авах шаардлагатай байдаг бол энэ програм угаасаа үнэгүй байдаг. Гайхалтай биш гэж үү ирмэх
  • http://mn.openoffice.org/ хаягаар ороод татаж аваад суулгаарай. Мөн Монгол хэлээрээ мэдээлэл тусламж авах боломжтой. Ойлгомжгүй зүйл гарвал биднээс ч асууж байж болно шүү.
  • Хэрвээ Англи хэл дээр хэрэглэх хүсэлтэй бол http://www.openoffice.org/ хаягаар ороорой.
  • Энд дарж бас тусламж мэдээлэл авч болно.
  • Бас Монгол хэлний алдаа шалгагч, хөрвүүлэгч, Монгол бичигтэй холбоотой хэрэгсэл багажууды энд даржороод сонгож нэмж суулгаж болно. Мөн хайлтаас хайж өөрийн хүссэн бусад нэмэлтийг олж нэмж суулгах боломжтой шүү.
  • Мөн энд дарж манай сайтаас холбогдох мэдээллийг хайж авч болно.

3.KLite Codec Pack
Энэ програмыг суулгасанаар та бараг бүх төрлийн видеог ямар нэгэн асуудалгүй үзэх боломжтой болно.
Мөн Classic Media Player гээд тоглуулагч хамт суудаг. Бүх төрлийн видеог энэ програмаар үзэж болно. All in one шилдэг нь. RealPlayer, QuickTime, avi, mpg, гээд бүгдийг нь. Бас DVD, VCD ч тоглуулна.
Мөн ямар нэгэн дуу татаж аваад ажиллахгүй байгаа бол энэ програм асуудлыг тань шийдэх болно.
Энд дараад татаж аваад суулгаарай. (хамгийн сүүлийн хувилбар нь хамгийн доод хэсэгт байгаа.) Бас K-Lite Mega Codec Pack гээд хувилбар байдаг.

4.Adobe Flash Player
Энэ програм интернет дээр видео үзэхэд хэрэглэгддэг. Хэрэв энэ програмыг суулгаагүй бол Youtube.com болон ихэнх сайт дээр видео, дуу үзэх сонсох боломжгүй байдаг.
Энд дарж татаж авч суулгаарай.

5.Adobe Reader
Энэхүү програм нь PDF төрлийн файлыг нээж уншдаг програм юм. Бараг бүх eBook буюу электрон ном энэ форматаар байдаг тул бас л зайлшгүй хэрэг болдог. Энд дарж татаж авч суулгаарай.


6.Java
Бас нэгэн зайлшгүй хэрэгтэй програм бол java юм. Маш олон веб, програмуудыг ажиллуулахад java суусан байх шаардлагатай байдаг. Энд дарж татаж авч суулгаарай.

7.Монгол гарын драйвер
Орчин үеийн Монгол гарын драйвер нь Windows системд шууд цаанаасаа байдаг. Та зөвхөн тохируулах л хэрэгтэй.
  • Хэрхэн тохируулах зааврыг энд дарж авна уу.
  • Харин латин үсгийн байрлалд тааруулсан Монгол гарын драйверыг энд дарж татаж авч суулгаж хэрэглэж болно.
  • Monkey, Realmon г.м мэт өөр хуучны програм битгий суулгаж хэрэглээрэй!

8. Фонтууд
Янз бүрийн гоё хэлбэртэй бичих, ханз болон бусад үсгийг компьютерт харуулахад фонт гэдэг зүйл шаардлагатай байдаг. Windows цаанаасаа зарим фонт дагалдаж ирдэг боловч энэ нь цөөхөн байдаг. Тиймээс нэмж суулгах шаардлагатай байдаг.
  • Монгол фонтуудыг энд дарж татаж авч суулгаарай.
  • Мөн таны компьютер Япон, Хятад зэрэг зарим хэлнүүдийг танихгүй байгаа бол та энд дарж хэрхэн тохируулах талаар зааврыг уншина уу.

9.Архив ZIP, RAR
  1. Peazip Архив буюу шахсан zip, rar гэх мэт файлуудыг задлах, файлаа шахаж хэмжээг нь багасгаж бусдад явуулах, хадгалах зэргээр ашигладаг WinRAR, WinZip зэрэг програмуудтай адил програм юм. Монгол хэлтэй. Интернетээс татсан ихэнх зүйлс ийм төрлийн програмаар шахсан байдаг тул задалж хэрэглэхэд энэ програм зайлшгүй хэрэгтэй.ТАТАЖ АВАХ
  2. 7zip Мөн адил төрлийн маш алдартай програм. (Монгол хэлтэй) ТАТАЖ АВАХ


10.Mozilla Firefox
Архаг интернет хэрэглэгчдийг энэ програмгүйгээр төсөөлөх аргагүй юм. Google Chrome, Opera, Safari гээд өөр олон веб хөтөч буюу интернетээр аялуулагч програм байдаг ч миний бодлоор хамгийн шилдэг нь Firefox гэж боддог. Зүгээр суулгаад хэрэглэж болохоос гадна өөрийн хүссэн нэмэлт тоноглолуудыг маш амархан суулгаж хэрэглэж болдог. (Монгол хэлтэй)
  • Энд дараад орж татаж авч суулгаарай.
  • Мөн энд дарж манай сайтаас Монгол хэлний алдаа шалгагч, youtube видео татагч, Болор толиноос үг хайгч зэргийг нэмж суулгаарай.
  • Мөн эндээс зарим нэгэн хэрэгтэй зааварчилгааг уншаарай.
  • Бас энд дарж зарим нэг хэрэгтэй нэмэлтүүдий талаар танилцуулга аваарай.


11.Stardict
Энэ бол маш гайхалтай толь бичгийн програм юм. Та өөрийн хүссэн хэдэн ч толийг суулгаад хэрэглэж болно. Жишээ нь Англи-Монгол хэлээр гэхэд л Altangerel-н толиноос авхуулаад хэд хэдэн толь байдаг. Мөн Я.Цэвэл Монгол хэлний товч тайлбар толь, Oxford, Cambridge-н толинууд, том Britanica, Wikipedia гээд нэвтэрхий толь хүртэл байдаг гээд боддоо. Та үгээ бичээд хайхад л энэ бүх толины орчуулгыг танд харуулна. Бүүр үгээ бичихгүй байхад л танд харуулна гэвэл та итгэх үү? ирмэх Тийм энэ толь чаддаг юм. Та компьютер дээр ямар нэгэн зүйл уншиж байгаад мэдэхгүй үг гарвал хулганаа тэр үгэн дээр аваачихад л Stardict таньд орчуулаад өгнө. Гайхалтай байгаа биз? Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

12.GIMP
Photoshop програмын талаар сонсоогүй хүн байхгүй байх аа. Зураг зурах, фото зураг засах зориулалт бүхий гайхалтай програм байдаг. Гэвч 600$-1000$ орчим үнэтэй маш үнэтэй програм. Харин GIMP гэх энэ үнэгүй програм бол Photoshop програмтай дүйж очих нээлттэй эхийн програм юм. Та энэ програмыг ашиглан зураг зурах, засах, хөдөлгөөнт зураг бэлдэх, зургуудынхаа хэмжээг нэгэн зэрэг хэмжээг нь өөрчлөх, зургаа тамгалах зэрэг олон үйлдлийг хийх боломжтой. Мөн та програмын талаар манай самбараас тусламж авах, асуух боломжтой. Энд дарж татаж авч суулгаарай.

13.InfraRecorder
Nero зэрэг програмтай адил үнэгүй CD, DVD бичих зориулалттай програм. Маш хялбархан бөгөөд чанартай сайн програм. Хэмжээ нь ч бас их бага. Хэрэглээд үз тэгээд мэднэ дээ.
Энд дарж орж мэдээлэл авч, татаж авч суулгаарай.

14.utorrentТа mp3 дуу, кино зэргийг үнэгүй шууд татаж хэрэглэхийг хүсэж байна уу? Тэгвэл энэ програм танд туслах болно. Хэрвээ та урд нь torrent гэж сонсож байсан бол энэ програм нь тэр torrent гэгчээр юм татдаг програм юм. Та www.thepiratebay.org зэрэг torrent хайгч сайтаас torrent файлаа олоод utorrent програмаараа нээгээд л татаж эхэлнэ. Энэ програм нь хүмүүс хоорондоо файл солилцож байгаа бөгөөд та өөр хүмүүсийн компьютераас татаж байгаа гэсэн үг. Seeder буюу танд өгөх хүн байхгүй юм уу хэт цөөхөн хүнд байгаа зүйлийг татахад маш их уддаг. Тиймээс seeder гэдгийг нь сайн хараад их байвал татаж байгаарай. Миний хувьд torrent хэрэглэж эхэлснээс хойш warez сайтууд, rapidshare зэргийг мартсан даа.
ТАТАХ

15. Free Download Manager
Ямар нэгэн том файлыг татахад дундаа тасраад дахин эхлэх гэх мэт таагүй зүйлс тохиолддог. Тэгвэл энэ програмыг ашигласнаар танд дахин тийм азгүй зүйл тохиолдохгүй. Учир нь энэ програм түр зогсоогоод дахиад үргэлжлүүлж татах боломжийг олгодог. Мөн илүү хурдан татдаг. Та суулгаад ямар нэг зүйл татахад програм автоматаар эхэлж татах бөгөөд хэрвээ ямар нэг асуудал гарах, эсвэл үүгээр татахыг хүсэхгүй бол гарч ирсэн цонхонд Cancel товчийг дарж веб хөтчөөрөө татах боломж ч байдаг. Энд дарж youtube видео татах заавар үзэж болно.
ТАТАЖ АВАХ

16.Pidgin
Мессенжерийн програм. Yahoo messenger, MSN, Gtalk, Jabber гээд өөрийн бүх мессенжерээ зөвхөн нэг програмаар нэг дор хэрэглэх боломжтойгоос гадна олон Yahoo messenger ID-аа бүгдийг нь зэрэг нээгээд хэрэглэж болдог их амар эд шүү энэ.
ТАТАХ

17.Handbrake
DVD-Rip буюу DVD-г компьютер руу хуулах програм. Үнэхээр гайхалтай сайн програм юм. Мэдээж үнэгүй, нээлттэй эхийн програм. ТАТАХ


18.Media Coder
DVD/CD rip хийх, хуулж авах, видео хөрвүүлэх үйлдэл бүхий нээлттэй эхийн үнэгүй програм.
ТАТАХ

19. Free Studio
Бас нэгэн маш олон үнэгүй видео хөрвүүлэгч хэрэгслүүдийг багтаасан програм.
ТАТАХ
20. Inkscape
Adobe Illustrator тай төстэй програм хангамж ба vector зураг хийхэд зориулагдсан.
Вэб сайт: inkscape.org

21.NotePad++
Windows -д зориулсан text editor  програм хангамж ба олон хэл дээр програм бичихэд тань туслах болно. Мөн кодыг Өнгөөр ялгаж харуулна. Олон төрлийн програмчлалын хэлийг дэмждэг.  HTML , ASP , CSS , C , C# , C++ , Pascal , Python , Perl , PHP гэх мэт
Татах хаяг : http://notepad-plus-plus.org/download
22. Format Factory 
Видео хөрвүүлгийн хүчирхэг програм маш олон төрлийн форматтай видеог хооронд нь хөрвүүлэх чадалтай мөн аудио -г хөрвүүлж чадна. Бас видео гоо тамгалах болоод ipod touch , iphone , ipad  -д зориулсан видео хөрвүүлж чадна.
вэб сайт: http://www.formatoz.com
23. Teracopy
Файл хуулалтыг хурдасгах програм. Windows дээр сууж ажилна. Энэхүү програмыг суулгаснаар таны компьютерийн copy , cut хуулалтын хурд мэдэгдэхүйц нэмэгдэх болно. ҮНЭГҮЙ
24. CamStudio – Free screen recording software
Дэлгэцийн ашгин бичдэг програм.  Татах: http://camstudio.org/
25. FileZilla – Free FTP cilent
Үнэгүй FTP програм. Хосттой харьцдаг хүмүүст хэрэг болно.
26. CCleaner
CCleanerCtapCleaner гэдгийн товчлол бөгөөд таны компьютерийн элдэв хэрэгцээгүй файл мэдээллийг цэвэрлэнэ. Мөн Registry цэвэрлэх , засах боломжтой.
previous Next home
Статистик
Мэдээлэл: 161
Дуу хөгжим: 264
Медиа: 321
Кино: 212
Hosted by uCoz | Developed by HUSLEN Soft
© 2012. Зохиогчийн эрхийн дагуу сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашиглахыг хатуу хориглоно.